Нүүр, хүзүү, гар болон биеийн бусад хэсгүүдэд үүсдэг арьсны нугалаа, зураасыг үрчлээс гэдэг. Хүний арьсны хамгийн чухал хэсгүүд болох коллаген, эластин гэсэн арьсны маш чухал холбогч ширхэгүүдийн холбоос тасарч гэмтсэнээс болж үрчлээс үүсдэг. Мөн үрчлээс гэдэг ямар ч хүний хувьд залуу нас өнгөрч байгаагийн шинж тэмдэг гэж хэлж болно.
Нас ахихын хэрээр арьс уян хатан чанараа алдан хуурайшиж бодисын солилцоо доголдож эхэлсэнээр арьсны гадаргуу өөрчлөлтөд ордог. Цаг хугацаанаас гадна арчилгаа нь арьсанд чухал үүрэгтэй. Үүнээс гадна 10-20 насанд анхны үрчлээс гарсан байх нь цөөнгүй.
Ийм үрчлээс нь ярих, инээх, хамраа үрчийлгэх, хөмсгөө зангидах, нүүрээ хөдөлгөдөг хүмүүсийн нүүрний булчин олон удаагийн агшилтаас болж үрчлээс үүсдэг тул үүнийг нүүр хувирал буюу мимик үрчлээс гэдэг.
Үрчлээс үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг нь нар юм. Мөн үрчлээс үүсэхэд тамхи ихээхэн нөлөөлдгийг судлаачид нотолжээ.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250