...
...

АНУ-ын Нью Жерсигийн иргэн Кэйт Макклур өөрт нь тус болсон орон гэргүй эрд хариу туслаж амьдралыг нь өөрчилсөн байна

АНУ-ын Нью Жерсигийн иргэн Кэйт Макклур өөрт нь тус болсон орон гэргүй эрд хариу туслах гээд санамсаргүй амьдралыг нь өөрчилсөн байна.
Энэ сарын эхээр 27 настай бүсгүй Филаделфи орохоор шөнө машин жолоодож яваад замдаа шатахуунгүй болж зогссон юм.
Тэр хамгийн ойр байгаа шатахуун түгээх газрыг хайж шөнө ганцаар явж байхад нь орон гэргүй эр Жонни Боббит тааралджээ. Бүсгүйг машиндаа хаалгаа түгжээд сууж байхыг захиад өөрөө хол байсан шатахуун түгээх станц руу алхан очиж, өөрт байсан сүүлийн $20-оор шатахуун авчирч өгсөн байна.
Тухайн үед мөнгөгүй байсан бүсгүй буцааж төлж чадаагүй ч сүүлд дахин ирэхдээ мөнгийг нь өгч, хуучин хувцас, хүнс зэргийг өгсөн гэнэ.
34 настай Боббит нь тэнгисийн цэрэг, гал сөнөөгч байгаад сүүлд амьдрал нь доройтож гудамжинд амьдрах болсон юм байна. Тэр сүүлийн жил хагасыг гудамжинд өнгөрөөжээ. 
Энэ бүх хариу тус хангалтгүй санагдсан тул Кэйт найз залуутайгаа нийлэн олон нийтээс хандив цуглуулдаг GoFundme сайтад хандан $10,000 босгох аян өрнүүлжээ. Боббитийг ядаж эргээд хөл дээрээ босоход нь туслах хэмжээний мөнгө цуглуулахаар аяныг эхлүүлсэн юм байна.
Гэтэл түүний туслах шалтгааныг уншсан хүмүүс олноор мөнгө хандивласаар өнөөдөр мөнгөний хэмжээ нь $113,000 гараад байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 3,800 гаруй хүн Боббитод туслахаар мөнгө хандивлаад байна. Зарим хүн Боббитийн амьдрах байрны түрээсийн эхний нэг жилийн зардлыг даахаа ч амлаад байгаа гэнэ.
Боббит өөрөө Амазон компанид ажиллах сонирхолтойгоо бүсгүйд хэлж байсныг сонссон компанийхан түүнд хандаж, мөрөөдлийг нь биелүүлэхээр болсон байна.
Кэйт Макклур “Тэр үнэхээр сайн хүн тул энэ бүхнийг хүртэх эрхтэй” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.
Бүсгүй Боббитод хэр хэмжээний мөнгө цуглуулаад байгаагаа очиж хэлэхэд шоконд орсон орон гэргүй эр хандив өгсөн хүмүүст талархлаа илэрхийлсэн байна.

 

Н.Норжоо

Дэлхийн фото Танин мэдэхүй 

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • хэт баяжчихсан манай хэдэн луйварчид бол хүн дүрстэй араатан болчихсон шүү дэ

  • Боббитэд монголын сайхан үгийг дамжуулья."Эр хүн туг ч барина,тугал ч хариулна""Сайхан сэтгэлийг угт шар тос бий" "Аяганы хариу өдөртөө,агтны хариу жилдээ"...гм. Сэтгэлээр баян хүн үүрд жаргалтай.Одоо сайхан амьдраарай.

  • Ийм сайхан сэтгэлтэй хүмүүст бурхан ивээлээ харамгүй өгч байх болно. Яасан сайхан хэрэг вэ? Тэгээд монголынхоо хэдхэн луйварчдыг бодохоор уур хүрч сэтгэл хөрчих юм.

  • Iim saihan setgel hun buhend bgaasaa.oort bur iluu az jargal irnee.ene busgui az jargalaar duuren amidarnaa.amen.

  • Монголчуудад эх оронч сэтгэлгээ.хүн чанар ч байсан юмаа одоо зах зээлийн шуурганд сайн чанарууд алга болж хувиа хичээсэн эх орноо хайрладаггүй худалдаж иддэг мөнгөний төлөө нүдээ өгөхөөс ч сийхгүй сонин цаг төр бий болсон.

  • Itgel setgel gyyr gedeg neriin dor olon xyniig xulxidaj mengiig ni xuvidaa zavshan Suvd Erdene geech luivarchin xymyysiin mengiig butsaaj egex xeregtei shyy

  • Санаа сайтын заяа сайн гэж монгол үгийг санагдуулж байна. Хүн чанартай Жонни Боббит, хүний тусыг санаж явсан Кэйт Макклур шиг монголчууд олон болтугай.

  • Mongolchuudad baikhgui zan chanardaa khun chanar gedeg

  • Хүн чанар гэж энэ дээ.

  • Сэтгэлээсээ өгсөн тус эргэж буян болдог гэж сайхан үг бий миний Монголчууд тэр логигоор л явдаг сайхан хүмүүс шүү 20 долларын хариу хүнийг ингэж л өөрчилсөн байна санаа зөв бол заяа зөв гэдэг

Онцлох мэдээ