...
...

Зөвхөн Шинэ Зеландад байдаг, нисэж чаддаггүй какапо хэмээх аварга том тоть

Зөвхөн Шинэ Зеландад байдаг, нисэж чаддаггүй какапо хэмээх аварга том тоть гойд амтлаг махтай, дээр нь болхи, удаанаасаа болоод өдгөө 100 гаруйхан тоо толгойтой үлджээ. Какапог аварч хамгаалахын тулд амьтан судлаачид яаж ч хичээгээд өндөглөх чадварыг нь сайжруулж чадахгүй байна. Учир нь цус ойртолтоос болж эм какапо хэзээ ч хагарахгүй, дотроос нь дэгдээхий гарч ирэхгүй нь тодорхой “хоосон” өндөг гаргах нь нэмэгджээ. Мэргэжилтнүүдийн хамгаалалтад байгаа 125 какапо дунд ийм өндөг гаргах үзэгдэл 2000 онд нийт өндөгний 10 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар 40 хувьд хүрсэн гэнэ. Үүнийг зөвхөн цус ойртолтоос л үүдэх эмгэг гэж судлаачид үзэж байгаа аж. Тэгэхээр идэш тэжээлээ олох чадвар муутай аварга том тотийг амьтны хүрээлэнд яаж ч асарч, хэчнээн хооллоод ч аварч үлдэх боломжгүй боллоо гэсэн үг.

Тоо толгой нь цөөхөн үлдсэн ан амьтдын дунд дээрхийн адил нүдэнд үзэгдэхүйц эрсдэлээс гадна хожмоо хэдэн үе дамнан илэрч мэдэх, бүр ч аюултай өөрчлөлт ажиглагдах болсон нь дархлаа сулрах үзэгдэл юм.

Орчны өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол зэрэгтэй аль чадахаараа дасан зохицож буй ч өнөө цагийн амьтдад цусаа сэлбэх боломж бараг үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл генийн бичээс гэгчээ тэд шинэчилж, удмын сангаа баяжуулж чадахгүй байна.

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews.mn

Дэлхийн фото танин мэдэхүй 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ