Хуучин мөртлөө дэгжин хүрэмтэй өвөө галт тэрэгний хамгийн захын суудалд тухлан ууттай гутлаа их л хайрлан цонхны ойролцоо өлгөчхөөд сонингоо уншин сууж харагдана. Гэнэтхэн -Ээ балар аа, хайран гутал гэж амаа барин боссоноо цонхоор уутнаасаа нэг гутал гаргаад шидчихлээ. Ойр тойрны зорчигчид хүүхэд хөгшидгүй бүгд алмайран өвгөнөөс гутлаа яагаад гаргаад шидсэнийг лавлатал -Шинэхэн авсан гуталны маань өрөөсөн цонхоор уначихлаа. Би одоо өрөөсөн гутлыг хаана ч өмсөх билээ дээ. Хэн нэгэн гуталгүй хүн олж аваад өмсөөсэй л гэж бодлоо гэжээ.
"Чиний хувьд бяцхан ялагдал өөр бусдын хувьд шинэ боломж байж болно. Санаж яв"
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Эх сурвалж: Тархи цэнэглэгч номын клуб
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250