Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Санья хотод болсон 67 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд 118 орны бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Энэтхэгийн мисс Мануши Чиллар түрүүлж титмийн эзэн болсон билээ. Манай улсыг төлөөлөн оролцсон мисс Ц.Энхжин шилдэг 15-д шалгарч хамгийн түрүүнд эх орныхоо нэрийг хүндэт тайзан дээр дуудуулан эрхэмсэг алхалсан. Харин Энэтхэг улсын миссийн хувьд тэмцээн эхэлснээс дуусах хүртэл өөртөө итгэлтэй байсан бөгөөд шийдвэрлэх шатны шалгаруулалтын асуултад маш сайн хариулсан нь ялалт авчрахад ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Тодруулбал,
Дэлхийн хамгийн өндөр цалинтай ажил мэргэжил юу вэ? гэсэн асуултад
"Би ээж хүнийг хамгийн их хүндлэх ёстой гэж боддог. Цалин гэхээр зөвхөн мөнгө биш хайр, хүндэтгэлийг бусдад түгээхийн нэр гэж би ойлгодог. Ээж минь миний амьдралын утга учир. Ээжүүд бүгд л хүүхдийнхээ төлөө өөрсдийгөө золиосолдог. Тиймээс ээжүүд хамгийн их хүндлэгдэж, хамгийн өндөр цалин авах ёстой" гэсэн юм.








Бэлтгэсэн: А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Эмэгтэй хунийг гэртээ зугээр л ямарч хийсэн бутээсэн зуйлгуй суудаг мэт боддог эх хуний бутээсэн хунийг баялаг гэж олж хардаггуй бухнийг зовхон материаллаг талаас нь харсаар сохорчихсон хумуусийн нудийг нээж огсон маш ухаалаг хариулт бсан шуу узэсгэлэнт Энэтхэг охин минь Амжилт хусье Манай Энхжин ч бас маш чадварлаг боловсролтой 24 жил ямар их юм амжуулсан бн унэхээр улгэр дууриал болохуйц хучтэй орсолдогч бсан шуу Ёстой мундаг Энхжиндээ мэдээж улам их Амжилт баярлалаа охин минь монгол улсынхаа нэрийг ондорт оргож яваад ирсэнд!!!