...
...

Л.Өлзийтөгс: Тэр хэтэрхий олон талт авьяастай, баялаг ертөнцтэй хүн

Монголын утга зохиолын салбарт нэг гэр бүлийн хос хоёр цахиур хагалж яваа. Тэр бол олон нийтийн дунд өвөрмөц хэрнээ уншууртай нийтлэл, зохиол, шүлэг, өгүүллэгүүд бичдэг Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар билээ. Тэдний амьдрал хэтэрхий энгийн гэж ойр дотны хүмүүс ярих нь бий. Хүн бүрт хос хоёрын хайр дурлал хэрхэн эхэлсэн талаарх бодит үнэн түүх сонирхолтой байдаг ч төдийлөн ил биш. Олон уншигчид нь тэднээс энэ асуултыг асуудаг ч эвтэйхэн аргалаад хэлчихдэг байсан бол Л.Өлзийтөгс анх удаа 

"Аюурын фенүүдийн асуулт: АЮУРЗАНА ГУАЙН ТУХАЙ ХЭЗЭЭ БИЧИХ ВЭ?

Аль хэдийнээ биччихсэн. Гэхдээ өөрт нь уншуулаагүй. Хоёр шалтгааны улмаас л хэвлүүлэхгүй байгаа.
Эхний шалтгаан: Тэр хэтэрхий олон талт авьяастай, баялаг ертөнцтэй хүн. Тиймээс бичсэн болгон минь дутуудаад, нэг л юм орхигдуулсан санагдаад, цаанаа хангалтгүй санагдаад байгаа юм. Хүн өдрөөс өдөрт ухаан нэмж, өчигдрийн хийсэн, бичсэн бүхэн өөрт гологддог тул “дутуу болчихож, төгс сайн болоогүй байна шүү дээ” гэж хожим харамсахгүйн тулд хойшлуулаад л яваа. Нийгмийн хандлага, хүмүүст төрөх сэтгэгдэл, тэр байтугай Аюурт өөрт нь таалагдах эсэх гол асуудал биш  :) Гагцхүү өөрийнхөө бичвэрт сэтгэл дүүрэн үлдэхийн тулд надад илүү их зүйл хэрэгтэй байгаа юм аа. Уг нь бол маргааш ч энд нийтэлчихэж чадахаар тийм урт түүх бэлэн байгаа.
ГЭХДЭЭ Л...
Хоёрдугаар буюу хамгийн том шалтгаан:
ГЭХДЭЭ Л би Аюурын хөргийг нийтэлмээргүй байна аа. Яагаад гэвэл энэ сэдэв, ганцхан энэ сэдэв л миний бусдаас харамладаг, хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй, хамгаас ариун зүйл минь юм. Бусад бүх сэдвээр, таних мэдэх бүх хүнийхээ тухай би харамгүй хүүрнэнэ. Харин Аюурын тухай....
Одоохондоо лав үгүй. Миний ЭРДЭНЭ. Энэ эрдэнийн гүнд нууцхан гялалзах гайхам олон гэрлийн талстыг одоохондоо хэнд ч үзүүлмээргүй байна.
Жич: Фэнүүдийг нь гонсойлгосондоо уучлалт гуйгаад хайртай зохиолчийн чинь нэгэн зургийг бэлэг болгов. “Дэлхийн уран зохиолын хот” гэдэг эрхэм алдрыг Юнескогоос хүртсэн хэдхэн хот байдаг. Тэр цөөхөн хотын нэг болох, Америкийн Айовад утга зохиолын элитүүдийн байнгын цугларалт болдог. Тэндэхийн нэгэн эмнэлгийн хүлээн авах танхимд гадаадын зарим зохиолчийн хөргийг шүлэгтэй нь хамт өлгөсөн байгаа. Дээрх хөргийг зохиолчдын зураг авдгаараа алдартай Том Ландон “агаа” авсан юм аа." хэмээжээ. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ