...
...

Х.Баасансүрэн: Иймхэн юм бодож чадахгүй юун гэгээрсэн бэ гээд л...

Өдөр тутмын уур бухимдал, стресс ядаргаа хувь хүнийг хүнд байдалд оруулдаг билээ. Гэтэл энэ нь сэтгэл зүйн хувьд маш их хохиролтой гэдгийг ухаарч ойлгох боловч тэвчиж гарах нь ховор. Тэгвэл энэ тал дээр "Орчлонг хайрлаарай" дууг дуулж олонд танигдсан "Эрдэнэ зуу" хийдийн хамба лам Х.Баасансүрэн дараах зөвлөгөөг хүргэжээ. 

"Яах вэ, доромжилж л байг, урт наслаг. Яах вэ, дээрэлхэж л байг, ажил нь бүтэг. Яах вэ, шаналгаж зовоож л байг, гэгээрэг.

Өөдөөс нь сайн сайхныг хүсчих юм бол ямар ч хараал зүхэл гай барцад чамд ирэхгүй.

Гэтэл бид тэгж чаддаггүй шүү дээ. Үүнд дээрэлхүүлнэ гэж юу байсан юм, ёстой нэгийгээ үзнэ гээд л байдаг. Нэгэн үлгэр ярья.

Бурхан багшийг нэг хүн дээрэлхээд харааж зүхээд л байж. Учир нь гэр бүлийнх нь хүн гэртээ тогтохгүй, очиж сургаал номыг нь сонсдог байж л дээ. Ингээд нэг өдөр бурхан багштай тааралдаад хэлье гэснээ хэлж баахан харааж зүхжээ. Гэтэл бурхан багш юу ч хэлэхгүй инээгээд л зогсоод байж.

- Хүн доромжлоод байхад юу ч хэлдэггүй ямар тэнэг хүн бэ гэж гайхаж эцэстээ тэр хүн өөрөө эвгүй байдалд оржээ. Дараа нь Будда түүнд хандаж:
- Би танд нэг зүйл хэлье. Та өөрийнхөө мөнгөөр бэлэг худалдаж аваад хөршдөө бэлэглэе, гэтэл хөрш чинь тэр бэлгийг авахгүй байвал хэнд үлдэх вэ гэсэн.
- Өөрт л үлдэнэ шүү дээ. Иймхэн юм бодож чадахгүй юун гэгээрсэн бэ гээд л орилжээ.
-Тэгвэл та хэн нэгнийг харааж зүхэж доромжилъё, тэрнийг чинь тэр хүн хүлээж авахгүй бол хэнд үлдэх вэ гэсэн өнөөх эр хачин царайлаад л явчхав. Яагаад гэвэл түрүү нь буддаг дээрэлхэж, доромжилж байхад будда авсан билүү аваагүй, өнөөх хүнд өөрт нь л үлдсэн шүү дээ.

 

Тэгэхээр таныг хэн нэгэн дээрэлхэж доромжилж байсан ч битгий хүлээж ав.

Харин бид ингэж чаддаг бил үү. Бүр авахын дээдээр хүлээж авдаг. Таньдаг хүн рүүгээ утастаад “тэр намайг тэгдэг байна ш дээ” гээд л шөнө нь зүүдэлж хоноод л …
Тэгэх хэрэггүй хүмүүс ээ, өөдөөс нь сайн сайхныг хүс л дээ, битгий тэр муу муухайг нь ав.

“Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай.”

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • HAMGIIN IH HATUUJIL UZSEN HUN DARUU BAIDAG

  • HAMGIIN IH TEVCHEERTEI HUN HULTSENGUI HUN BAIDAG HAMGIIN IH TEVCHEERGUI HUN ARAATAN BAIDAG MANAI MONGOLCHUUD MAH IH IDDEG UCHRAAS ARAATAN TORHTEI BAIDAG GADAADIINHAN HONGON TORLIIN MAH IDDEG BOLOHOOR HULTSENGUI BOLCHIHDOG

  • Зүгээр л гайхалтай

  • Бүгдээрээ ийм дундыг баригч нараар дүүрчихвэл манлайлагч байхгүй. Юугаа даган баясах бэ. Байгалийн хуулиар бол толгой чоно идэж дуустал гөлгөн чоно хэлээ долоогоод байж байдаг. 1937-1939 онуудад том толгой лам нар яагаад улсаа аварч чадахгүй бүгд эсэргүүцэлгүй алуулж түүхийн дурсгалт зүйлээ устгуулсан бэ. Гэгээрэл сайн сайханы зүйл мөн гэхдээ хар муухаадаа дарлуулаад дуусдаг юм байна. Монголын ард олныг 27 жил гадаад дотоодгүй идэж хүн сүг болгож байгааг бүгд харж байна. Ламтан та нар хоосон ерөөгөөд байх юм. Хэлэх хийх хоёрын хооронд зай байна даа. Бурхан байдаг бол монгол түмнээ гадаад дотоодын хувалзнуудаас салгаа ч.

Онцлох мэдээ