...
...

2017 оны Хятадын хамгийн их хөрөнгөтэй 10 эрхэм

ХүРүн (胡润) хэмээх Английн иргэн Rupert Hoogewerf-н санаачилсан Хятадын тэргүүн баячуудын хөрөнгийг бодитоор судалж эрэмбэлдэг Хятадын тэргүүн хөрөнгөтний 2017 оны жагсаалтын эхний 10 хөрөнгөтний товч танилцуулга.

1. Ванг Жиан Лин(王健林)-ны гэр бүл 215 тэрбум юанийн хөрөнгөөр 3 дахь удаагаа Хятадын тэргүүн баян болсон байна. Мөн энэ нь ХүРүн 18 жилийн дараа 3 удаа тэргүүн баян болсон хоёр дах хүнээ тодруулсан үзэгдэл болжээ. Өнөө жилийн 9-р сард түүний эзэмшдэг Ван Да(万达) групп Хонконгийн хөрөнгийн биржээс хувьцаагаа татаж хоёр жилийн дотор дахин А төрлийн буюу энгийн хувьцаат зах зээлд оруулахаар төлөвлөж буй юм. ХүРүн хэлэхдээ: "Хэрвээ буцах төлөвлөгөө нь амжилттай хэрэгжвэл Ванг Жиан Линий хөрөнгө 300 тэрбум юаньд хүрч дэлхийн толгой 10 хөрөнгөтний жагсаалтанд орно" гэжээ. Өнгөрсөн жилээс эхлэн Ван Да(万达) групп нь Швейцарь, АНУ, Австрали зэрэг олон үндэстний үйлдвэрийн нэгдэл болох газруудад нэгдсэн бөгөөд Испанийн хөл бөмбөгийн Мадрид клубд хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус группийн далайн гадагшаа Европын улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100тэрбум юань давсан ба энэ оны ХүРүний гаргасан дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад Ван Жиан Линий хөрөнгийн хэмжээ Хонконгийн их хөрөнгөтөн Ли Жиа Чэнг-н хөрөнгөөс давж 21-т эрэмбэлэгджээ. Түүний хүү 28 настай Ванг Си Цонгний хувийн хөрөнгө нь одоогоор 6 тэрбум юаньд хүрээд буй юм. Ван Да групп нийт 110 мянга гарам ажилтантай.

2. Ма Юүн(马云) буюу гадаад орнуудад Жэк Ма нэрээрээ алдаршсан энэ хүний гэр бүл 205 тэрбум юанийн хөрөнгөөр Хятадын толгой баячуудын жагсаалтад дэд байраа хамгаалан хоёрт эрэмбэлэгдсэн байна. Хөрөнгийн хэмжээ нь өнгөрсөн жилийнхээсээ 41%-р өсчээ. Энэ оны хагаст "Ма И"(蚂蚁) банк санхүүгийн үйлчилгээ нь В төрлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд санхүүжилтийн хөрөнгийн хэмжээ 30 тэрбум юаньд хүрчээ. Мөн "Ма И" банк санхүүгийн үйлчилгээний үнэлэмж 400 тэрбум юаньд тус тус хүрээд байна. "Ма И"-гээс гадна Америкийн зах зээл дээрх Алибабагийн өнгөрсөн нэг жилийн хувьцааны үнэ 30%-р өссөн ба өнөөгийн байдлаар хувьцааны үнэ өртөг нь 1 их наяд 700 тэрбум юанийг эвдсэн энэхүү жагсаалт дээрх хамгийн өндөр үнэтэй хувьцаа эзэмшдэг компани юм. Есдүгээр сард Ма Юүн урилгаар НҮБ-д гадаад худалдаа болон шинийг санаачлагч жижиг дунд аж ахуй нэгжийн онцгой зөвлөгчийн алба хаших болжээ. Алибаба групп нь 34 мянга гаруй ажилтантай, Таобао Тианмао зэрэг интернет худалдааны цахим хуудсанд хангасан нийт худалдаа үйлчилгээний тоо 10 сая орчим байна.

3. Ма Хуа Тэнг 165 тэрбум юанийн хөрөнгөөр нэг шат ахин 3-рт эрэмбэлэгдсэн байна. Хөрөнгийн хэмжээ нь мөн өнгөрсөн жилийнхээсээ 38%-р өссөн үзүүлэлттэй. Тэрээр энэ жил 13 тэрбум 900 сая юанийн хандив тусламжид зарцуулсан хөрөнгөөрөө анх удаа ХүРүний сайхан сэтгэлт хүмүүсийн жагсаалтад тэргүүн байранд эрэмбэлэгдсэн бөгөөд энэ онд түүний эзэмшдэг ”Тэнг Шүн"(腾讯) группийн 5 хувьцаа эзэмшигч болон 1 ивээн тэтгэгч хөрөнгө оруулагч нь энэхүү хөрөнгөтний жагсаалтад орсон юм. Өнгөрсөн нэг жил Ма Хуа Тэнг 12 тэрбум 500 сая юанийг эргэлтэд оруулж амжсан байна. Одоогоор Тэнг Шүн 25 мянган ажилтантай ажиллаж буй юм. Мөн тус группийн хувьцааны үнэ өртөг 1 их наяд 500 тэрбум юанийг эвдээд буй бөгөөд жагсаалтын хамгийн үнэтэй хувьцаа эзэмшигч хоёр дахь компани болжээ.

4. Ванг вэй(王卫) 123 тэрбум 950 сая юанийн хөрөнгөөр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэв. ШүнФэнг(顺丰) хурдан шуудан хүргэлтийг зах зээлд оруулсан нь энэ эрхмийг олонд танигдах үндэс суурь болсон нь гарцаагүй. Шүнфэнг компаны хувьцааны ханш нэг удаа 284 тэрбум 100 сая юаньд хүрч байжээ. Энэхүү компани нь Хятадын толгой хөрөнгөтнүүдийн жагсаалтыг эвдэж өөрчилхөөр барахгүй Хятад дахь агуулах, логистикийн салбарыг дахин тодорхойлох юм.

5. Яао Жэн Хуа (姚振华) бол энэ жилийн "Том хар морь", эд хөрөнгө нь 9 дахин нэмэгдэж 115 тэрбум юаньд хүрч өнгөрсөн жилийнхээс 200-н байр урагшилж 5 дугаарт эрэмбэлэгдсэн одтой эр. Өнгөрсөн жилийн эцэс гэхэд бүртгэлтэй компаниудын жагсаалтыг тодруулахад Хятадын Ванке компани нийт хувьцааны 18.3% -ийг эзэлж байв. Тэрээр фирмийн худалдааны бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд хожим нь үл хөдлөх хөрөнгийн салбарт нэвтэрсэн. 2003 оны үл хөдлөх хөрөнгийн жижиг дунд салбар. гүнзгий нэвтэрч капиталын хуримтлалын анхны алхмыг хийж гүйцэтгэжээ. Мөн түүний эзэмшдэг Баонэнг(宝能) тус группийн нийт хөрөнгө нь одоогийн байдлаар 120 тэрбум юань, хувьцааны ханш 500 тэрбум гаруй юаний үнэтэй байна. Хятадын бизнес эрхлэгчдийн баялаг загвар нь худалдаа үйлчилгээнээс эхлэн, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, IT байдаг. Яао Жэн Хуа бол өнөөгийн үнэт цаасны эрин үеийн нэгэн төлөөлөгч юм.

6. Зонг Чин Хоу (宗庆后) 112 тэрбум юаниар зургадугаарт эрэмбэлэгдсэн ба хөрөнгийн хэмжээ нь өнгөрсөн жилээсээ 17%-р бууржээ. Түүний эзэмшлийн Вахаха(娃哈哈) групп нь Хятадын ус ундаа хүнсний бүтээгдэхүүний салбарт олон жил тэргүүлж байгаа бөгөөд тус группийн нийт өмч нь 40 тэрбум юань, нийт ажилчдын тоо нь 30 мянга давсан үзүүлэлттэй гарчээ.

7. Динг Лэй (丁磊) 100 тэрбум юанийн хөрөнгөөр өнгөрсөн жилээсээ 10-н байр урагшилж долдугаарт эрэмбэлэгджээ. Мэдээж түүний хөрөнгө нь өнгөрсөн жилтэйгээ харьцуулахад хоёр дахин орчим өссөн нь түүнийг 2005 оноос хойш дахин ХүРүний хөрөнгөтний жагсаалтын эхний 10-д орсон анхны жил юм. Ванг И(网易) сайтын энэ оны хоёр дахь улиралд олсон ашиг нь 9 тэрбум юань бөгөөд түүний 3/4 хувь нь интернет тоглоомоос орж иржээ. Ванг И тус компанийн хувьцааны ханш 200 тэрбум юанийг эвдсэн байна.

8. Яан Хау (严昊)-н гэр бүл мөн 100 тэрбум юанийн хөрөнгөөр наймдугаарт эрэмбэлэгдэв. Номхон далайн барилга (太平洋建设) хэмээх барилга бүтээн байгуулалтын групп нь дэлхийн шилдэг 500 группын эхний 100-д багтаж чаджээ.

9. Ли Яанг Хонг (李彦宏) гэх 98 тэрбум юанийн хөрөнгөөр есдүгээрт эрэмбэлэгдсэн энэхүү эрхэм бол Байду(百度) буюу дэлхий дээрх хамгийн том Хятад хэлний хайлттай Хятад интернет сайтын эзэн билээ. Түүний хөрөнгө энэ жил 15%-р өссөн ба Байду компанийн хувьцааны ханш 400 тэрбум юаниас хол даваад буй юм.

10. Лү Жи Цианг (卢志强) 85 тэрбум юанийн хөрөнгөөр ХүРүний 2017 оны Хятадын тэргүүн баячуудын жагсаалтын аравдугаарт эрэмбэлэгдсэн байна. Тэрээр банк санхүүгийн ФанХай(泛海) группийг эзэмшдэг. Мөн тэр өнгөрсөн жил Фүдан их сургуульд магистрт суралцаж байхдаа тус сургуулийн 110 жилийн ойн баяраар 700 сая юанийн хандив өгсөн ба өнөө жилийн Хятадын сайхан сэтгэлт хүмүүсийн жагсаалтад эхний 10-т багтжээ.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ