...
...

Хэрэв модон дээр байгаа хүн та бол яах вэ?

Нэгдүгээрт эхлээд "могой" аюул заналхийлж байна. Могойг шийдэх хамгийн сайн арга бол "статик тоормос" юм. Могойн алсын хараа нь сайн биш, дадал зуршлууд нь хайр энэрлээр дүүрэн, чи хөдлөхгүй бол тэр чамайг хазаж чадахгүй зүгээр л яваад өгнө. 

Эхний даваагаа давсан бол бусад нь шийдэхэд амархан. 

Хоёрдугаарт мод хугараад уначихвий гэж айх хэрэггүй. Зургийг сайтар харахад: Энэ модны нэг хагасыг нь тайрсан байгаа нь аюултай санагдах боловч ямар нэг мурийж тахийсан зүйл байхгүй ба мөн даах чадвартайгаа илэрхийлж буй юм. 
Гуравдугаарт могой модноос буухыг хүлээж байгаад модонд зөрж гарна. Үлдсэн асуудал бол арслан та хоёрын тэвчээрийн харьцуулалт. 
Дөрөвдүгээрт арслан холдож одвол та бүрэн аюулгүй бөгөөд усан доторх матраас айх шаардлагагүй болно. 
Мод: Таны бизнес, бизнест цаг ямагт хугарч болзошгүй аюул байдаг. 
Ус: Таны хөрөнгө, илүү их хөрөнгө, илүү аюултай. Өчигдөрхөн л олон тооны матар маш сүр жавхлантай харагдаж байсан өнөөдөр хэдийнээ шоронгийн бие болон хувирахыг үгүйсгэхгүй. 
Усан доторх матар: Чиний үе тэнгийнхэн, ямар ч ажилгүй үед нөхөрсөг хандах боловч аюултай хэцүү үед тэр чамайг идэхийг хүлээн сууна. 
Арслан: Банк санхүүгийн байгууллага болон аж үйлдвэр худалдааны татвар хийгээд бусад хууль сахиулах байгууллагууд юм. Чи хэмжээтэй ч бай хэмжээлшгүй ч бай тэр таны махыг идэхийг хүлээнэ. 
Модон дээрх могой: Таны төлөх ёстой өр. Өрнийхөө асуудлыг шийдэж чадахгүй бол өр тань байнга ширтэж, амьдралд чинь үргэлж заналхийлж байдаг. 
Тэнгэр дэх бүргэд: Чиний найз нөхөд. Чи сайн байвал бүгд тойрон эргэлдэнэ, чи хэцүү байвал бүгд ниснэ. 
Модноос зүүгдэж буй хүн: Хувь нийлүүлсэн байгууллага. Хэн ч тэр модноос үсрээд зугатаж болно. Гагцхүү тэр л ганцаараа бүхнийг хариуцаж нуруун дээрээ үүрнэ. 
Газар доорх сүх: Таны бизнесийн бүтээгдэхүүн. Сайн бүтээгдэхүүн, хямрал ирэхэд бүтээгдэхүүн хэдий сайн байлаа ч таныг аварч чадахгүй. 
Хэн нэгэн ирж чамайг аврахыг битгий хүлээ, шийдвэрлэх цорын ганц арга бий:

"Сэтгэлээ тогтоох, шүдээ хазах, тэсвэрлэн зүтгэх, өрөө цэвэрлэх" 

Салхитай үед салхины амыг олж тогтоо, салхигүй үед салхи ирэхийг хүлээн тасралтгүй суралц. Зөвхөн шинийг санаачлаж байж бэрхшээлийг давж чадна. Шинэ санааны авчирч байгаа эрсдэл бол нөлөө ихтэй эрсдэл. Шинийг санаачлахгүй тулгарч буй эрсдэл бол нуугдмал эрсдэл.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ