Айл гэрт байвал зохих хэдэн зүйлийг би хэлье. Хурганы арьс айл гэрийн буян заяаг дууддаг юм. Эрэгтэй эмэгтэй хүний нэг нэг дээлийн торго байх хэрэгтэй. Нэг ширхэг хазаар байх ёстой. Хүний нүдэнд харагдахаар хүндтэй газар байрлуулаарай. Мөн айл болгон ямааны махны шүүс буюу цусыг хаалганыхаа нугас хэсэгт түрхэх буюу дусаавал гаднаас хар хэл ам, муу муухай юм орж ирдэггүй. Энэ их сайн шүү. Мөн нялх нойтон хүүхэдтэй айлд уран шувууны үүр сайн. Шөнө их хар дарж зүүдэлдэг хүн бол унтаж байх үедээ толгойн дээрээсээ хөхүүл хүний хөхний сүүг гурван дусал дусаалгавал хар дарахгүй. Цай, архины дээжээ саванд хурааж байгаад тоймтой өдрүүдэд өргөвөл зүгээр.Овоо тахилга дээр байж болно. Мөн хар, цагаан хэл амнаас хамгаалъя гэвэл цэвэр монгол архи, төрсөн нутгийн чулуу, хөөрөг зэргийг биедээ авч явж байвал сайн. Төрсөн нутгийнхаа чулууг өөрийнхөө дуртай өнгийн торгон уутанд хийгээд авч яваарай. Цай сүүний дээж өргөх нь хүний амьдралд их эерэг нөлөөтэй. Ажил үйлс буян заяаг тэгшитгэдэг.
Эх сурвалж: Гайхамшигт хуудас
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250