...
...

Польшийн алдарт зүрх судасны мэс засалч Збигнев Религийн гайхалтай түүх

Польшийн алдарт зүрх судасны мэс засалч Збигнев Релига 1987 онд Забже хотын зүрх судасны төвд 23 цагийн турш зүрхний хамгийн хүнд мэс ажилбарыг хийсэн байдаг. Хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ядарсан туслагч нь буланд шууд унтсан ба өвчтний зүрх рүү орсон нарийн гуурс болон зүрхний үйл ажиллагааг хянах аппаратыг хянахаар өөрөө сууж байх үед нь тус зургийг даржээ. Збигнев Релига 2005-2007 онуудад Польшийн эрүүл мэндийн сайдын албыг хашиж байв. Алдарт эмч эрүүл мэндийн салбарын төлөө унтах нойроо умартан зүтгэсэн бөгөөд 2009 оны гуравдугаар сарын 8-нд таалал төгсжээ. 2009 онд мэс засалчийг нас барсныг сонсоод зураг дээрх өвчтөн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд тэрээр 25 жил амьдарчээ.

Н.Норжоо

Эх сурвалж:Дэлхийн фото танин мэдэхүй

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ