...
...

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

2017 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар  9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

2017 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 21-нд төвийн аймгуудын нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ