...
...

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орж, сэрүүснэ.

2017 оны 10 дугаар сарын 18-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/сек. 17 цагт 9 хэм, 20 цагт 3 хэм дулаан байна.

2017 оны 10 дугаар сарын 18-ны 20 цагаас 10 дугаар сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө  10-15 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө  хэм 3-5 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун   өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2017 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 21-нд төвийн аймгуудын нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ