...
...

Гимнастикч Ж.Номондалай АНУ-ын аварга болжээ

    Ж.Номондалай 17 настай. АНУ-ын Иллиной мужийн Niles West ахлах сургуульд сурдаг. Тэрээр ахлах сургуулийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга бөгөөд өнгөрөгч тавдугаар сард болсон Иллиной мужийн аварга шалгаруулах гимнастикийн олон төрлийн тэмцээнд түрүүлжээ.      Ж.Номондалай Niles West ахлах сургуулийн багт анхных нь алтан медалийг /багийн төрөлд/ авчирсан байна. Түүнийг “Chicago Tribune” сонин спортын буландaa онцолжээ. Түүний дараагийн зорилго нь Чикаго дахь Иллиной мужийн их сургуульд элсэн суралцаж “Flames” нэртэй гимнастикийн багийн гишүүн болох гэнэ.

 

 

Д.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)

Онцлох мэдээ