...
...

Түүхэн амжилтын эзэн

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ сарын башё үргэлжилж байна. 34 дэх удаагийн башёд эхний арван өдөр нэг ч уналгүй 10 даваа аваад байгаа Хакухо М.Даваажаргал тэмцээний 12 өдрийн барилдаанд буюу өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давлаа.

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга маань озеки Кайотой амжилтаар тэнцэж  нийт замналынхаа турш 1047 давааг авч сумо бөхийн түүхэн дэх хоёр дахь хамгийн олон давсан бөх боллоо.

Озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаанаа 1047 даваа, харин ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа авсан байдаг. 

Тэрбээр өнөөдрийн барилдаанд арслан Такаясүтэй барилдах бөгөөд түүнийг ялбал энэхүү рекордыг шинэчлэн тогтоох бөгөөд 1048 буюу карьертаа хамгийн олон давсан бөх болох юм. 

Улс эх орныхоо нэрийг дэлхийн давцанд мөнхөлж байгаа Их аваргадаа сайтынхаа нэрийн өмнөөс амжилт хүсье! 

Ө.Уранзаяа

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ