...
...

"Алдар"-ын бөхчүүд Мадридад зодоглоно

Монголын эмэгтэй бөхчүүд өнгөрсөн долоо хоногт Польшийн нийслэл Варшавт олон улсын уламжлалт тэмцээнд оролцож, нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл Польшийн нээлттэй тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн ОУХМ П.Орхон, 53 кг-д хүч үзсэн ОУХМ Г.Отгонжаргал нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт Варшаваас Мадридад хөл тавиад байна.

Тэд энэ амралтын өдрүүдэд Испанийн Гранприд оролцоод эх орондоо ирэх юм. Энэхүү тэмцээнд эмэгтэй бөхчүүд дөрвөн жилийн өмнө нь оролцож гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ С.Бямбацэрэн нар хүрэл медаль хүртэж байв. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ