Алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн ОУТ ОХУ-ын Каспийск хотод амралтын өдрүүдэд болно.
Тус тэмцээнд оролцох Монголын чөлөт бөхийн эрэгтэй шигшээ баг ОХУ-ыг зорив.
57кг-ын жинд ОУХМ З.Занабазар (Арслан), 61кг-д Т.Түвшинтулга (Аваргууд), 65кг-д Н.Лхамгармаа (Алдар), 70кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 74кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86кг-д О.Үйтүмэн (Алдар), 97кг-д спортын мастер Ч.Алтангэрэл (Аварга) нар дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор өрсөлдөнө.
Тус тэмцээнийг дэнслэхээр олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Б.Эрдэнэболд багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250