БНХАУ-ын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гран-при тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдсөн юм.
Манай улсаас нийт 27 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа зодоглож, мөнгөн медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгө, Армийн ДАШТ-ий аварга, ОУХМ Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхтуяа хүрэл медаль, "Алдар" спорт хороо, "Женко" клубийн тамирчин, Армийн дэлхийн аварга ОУХМ Г.Алтанбагана Гран При ангилалд хүрэл медаль, 66 кг-ын жинд. "Женко" клубийн тамирчин ОУХМ Ё.Басхүү Гран При ангилалаас хүрэл медаль хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн -60кг-д МУГТ Д.Амартүвшин мөнгө, МУГТ Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Ө.Уранзаяа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250