...
...

Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ыг гадаадын 1 сая хөгжөөн дэмжигч үзнэ

ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-2018-ыг зохион байгуулах хороо "уг тэмцээнийг явуулах хугацаанд Орост нэг сая орчим гадаадын хөгжөөн дэмжигчид ирнэ" гэж тооцоолж байгаа ажээ. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд, “Россия-2018”-ын зохион байгуулах хорооны дарга Виталий Мутко мэдэгдлээ.
 
“ДАШТ-д зориулж ойролцоогоор гурван сая ширхэг тасалбар гаргасан байгаа. Нэг сая гадаадын хөгжөөн дэмжигчдийг хүлээн авна гэж бид тооцоолж байна” хэмээн В.Мутко ярилаа.
 
Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаарын 15-нд Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ