...
...

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТ ДУУСЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн зогсоолыг ашиглалтад орууллаа. 2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажил эмнэлгийн төв хаалганы хуучин автозамыг асфалтан бетоноор өргөтгөх, эмнэлгийн арын талбайн авто замын хучилтыг байгалийн чулуун замаар хийхээр төлөвлөсөн ба нийт 61автомашины зогсоол хийгдэхээс 6 автомашины зогсоолыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтаарбусад зогсоолыг энгийн байхаар төлөвлөж хийгдсэн байна.

Мөн 1145 м2 явган хүний зам, 2209.7 м2 зүлэг, 20 ширхэг мод, 390 у/м ургамалын хашлага, 32гэрэлтүүлэг, 18 ширхэг сандал, 10 ш хогийн сав, 2 ширхэг сүүдрэвч, тэмдэг тэмдэглэгээ, инженерийн шугамсүлжээний тодруулга хийлгэх бүхий иж бүрэн тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлыналбаны захиалгаар “Монголын Хурдны зам” ХХК гүйцэтгэжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ