...
...

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Энх-Амгалан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Хан-Уул дүүргийн иргэд сонгогчидтойгоо эргэх холбоотой ажиллаж ирсэн. Түүний иргэдтэй хийсэн удаа дараагийн уулзалт, ярилцлагын үеэр гарсан санал, хүсэлтэд тулгуурлан Өрхийн эмнэлэгийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд түлхэц өгөхөд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох иж бүрэн компьютер, хувилагч машиныг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнгийн хамт өнөөдөр ХУД-ийн 9-р хорооны “Аяут”, 10-р хорооны “Амин тус”, 16-р хорооны “Энх Буянт-манал” Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгсөн юм.
Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа цахимжиж байгаа энэ цаг үед хамгийн хэрэгцээтэй зүйлээр тусламж үзүүлсэнд эмч, эмнэлгийн ажилтнууд талархал илэрхийлж байсан юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ