...
...

МакГрегор болон Мэйвэтэ нарын тулааны тов ЗАРЛАГДЛАА

"UFC"-ийн нэрт тулаанч Конор МакГрегор 10 сар тулалдахгүй хэмээн тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт албан ёсоор мэдэгдээд байсан ч Конор Макгрегор болон боксын хөнгөн жингийн дэлхийн аварга Флойд Мэйвэтэ нарын олон сар яригдсан тулааны тов тодорхой болжээ.

Тулаан 8 дугаар сарын 26-нд Лас Вегас хотод болохоор төлөвлөгдсөн хэмээн Yahoo Sport мэдээллээ. 

Тулааны тохиролцооны нөхцлүүд хараахан тодорхой болоогүй байгаа ч тулаан Лас Вегас хотын "MGM Grand Garden", "T-Mobile Арена" хоёрын аль нэгд болно хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Энэ сарын 14-ний өдөр Невадагийн спортын комисс Флойд Мэйвэтэд наймдугаар сарын 26-ны өдөр "MGM Grand Garden"-д боксын тулаан хийх зөвшөөрлийг өгсөн хэдий ч энэхүү байрлал нь "T-Mobile Арена"- руу шилжиж магадгүй байгаа аж. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ