Гурван сарын турш VTV телевизээс 30 сая төгрөгийн төлөөх холимог тулаан буюу нохой зодооны “Мастер Тулаанч” реалити шоуг хэрэгжүүлсэн. Тэгвэл тус тэмцээний финалын тулаан Монгол Бөхийн өргөөнд өнөөдөр 19:00 цагаас болно.
Нийтэдээ 150 гаруй оролцогчидоос шилдэгт шалгарсан тус шоуны 60-65 кг жин, 66-71 кг, -93 кг жин тус бүр 2 тамирчин тулалдаж, мөн холимог тулааны аваргын бүсийн төлөө болон 30,000 сая төгрөгийн төлөө 77 кг жинд Б.Энх-оргил Д.Батсүмбрэл нар тулалдах юм байна. Мөн тус тэмцээнд түрүүлсэн нэг ялагч ONE fighting championship тэмцээнд Монголоо төлөөлөн орох эрхтэй болох юм байна.
Тасалбарын үнэ: 30,000₮, 10,000₮, 1900-1617 үнэгүй хүргэнэ. Мөн Easyticket.mn-с онлайнаар авна уу.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250