Н.Энхбаярыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой олон тулга тойрсон асуудлууд үүсээд байгаа. Түүний нэрийг дэвшүүлэхээр, дэмжигч олон болон намын гишүүд нь хэд хэдэн удаа жагсаал цуглаан хийсэн. Тэрбээр өөрөө сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж мэдэгдэл хийсэн.
Н.Энхбаярын нэр дэвшихийг СЕХ-ноос хэд хэдэн шалтгааны улмаас татгалзсан хариуг өгөөд байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор МАХН-ын удирдлагууд өчигдөр хуралджээ. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд хэнийг нөхөн нэр дэвшүүлэх тухай ярилцсан бөгөөд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд асан, гавьяат хуульч Ц.Шаравдорж, Монгол Улсын Гавьяат Хуульч, академич С.Нарангэрэл, Батлан Хамгаалахын Сайд УИХ-ын гишүүн асан Ц.Цолмон нарын нэрс дээр тогтсон байна. Гэхдээ нэг зарчим яригдсан нь МАХН-аас Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч нь өөрөө сонгуулийн бүх зардлаа гаргахаас гадна намдаа хандив өргөнө гэх явдал тулгамдаад байгаа гэнэ. Энэ нь УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар тэргүүтэй нэр дэвших сонирхолтой улс төрчдөд нь тун хүнд тусч байгаа аж. Хэрэв энэ байдлаараа байвал МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй ч байж мэдэхээр гэнэ.
Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Nutsana biZ.Enhbayriig erunhiilugch bhad manai ger bul urgui bsan.Odoo chi ch urtei bgaa bizdee.Elbegdorj bid nart mash ih ur beleglesen.Hugluud l ur hudluud l ur.Zaluu humuust uneheer hund niigmiig Elbegdorj bidend ugsun
ashgui neg yum zaildag yum bish biz. Er ni MAHN-aas devshuulsen hen ch bai sanal huvaagduulj l gai tarihaas oor yuch bolohgui ni denduu todorhoi yum aa Humuus oilgoh bizdee