...
...

Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад иж бүрэн шалгалтыг эхлүүллээ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг бий болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор харьяа салбар, нэгжүүд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, улсын нөөцийн анги, салбаруудад иж бүрэн болон биелэлтийн шалгалт хийх нэгдсэн хуваарь батлагдсан. 
Тэгвэл өнөөдрөөс эхлэн нийслэлийн хүрээний анги байгууллагад хийх иж бүрэн шалгалтыг эхлүүллээ. 
Шалгалт өнөөдөр Нийслэлийн Аврах ангиас эхэлж байгаа бөгөөд энэ сард батлагдсан хуваарийн дагуу Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багахангай, Хан-Уул, Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд иж бүрэн шалгалтад харагдах юм. 
Мөн энэ сард биелэлийн шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянгол, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, улсын нөөцийн салбарт хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ