...
...

Арьсан бөмбөгийг хага алгадагч хатагтай

Риогийн олимпийн аварга БНХАУ-ын волейболын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Lang Ping -ийг энэ спортыг сонирхогчид андахгүй мэднэ. Хятадын хүчирхэг багийн ард энэ "төмөр хатагтай" бий.

Lang Ping  1960 оны 12 -р сарын 10 нд төржээ. Тэрээр 1978 онд 18 настайгаасаа эхлэн Хятадын үндэсний шигшээ багт багтаж, 1984 оны Лос-Анжелесын олимпд багаа удирдан орж түүхэн амжилтыг бүтээж байсан юм.

Lang Ping   1995 оноос дасгалжуулагчийн ажлаа эхэлж хятадын шигшээ багийн анхны эмэгтэй дасгалжуулагч болсноор, тив дэлхийгээс олон медаль хүртсэн ч олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг хараахан хүртэж чадахгүй байлаа. Ийнхүү Lang Ping  32 жил тасраад байсан олимпийн алтан медалийг 2016 оны Риогийн олимпоос авч чадсан юм.

1984 оны Лос-Анжелесын олимпийн үеэр түүний хүчтэй довтолгоог тэсэлгүй бөмбөг хагарч байсан нь волейболын тэмцээний түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

 

 

А.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ