...
...

"Макс"-ын Д.Ганбаатарын "SATURDAY"-гын тухай 5 баримт

Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Кентакки мужийн Кинландын морин тойруулгад алдарт уяач Э.Ганбатын сойсон Mongolian Saturday хүлэг уралдаж зургадугаар байранд оржээ.

Дэлхийд Монголыг таниулж яваа "Mongolian Saturday"- гийн талаар сонирхолтой 5 баримтыг хүргэе.

Баримт:1 SATURDAY энэ жил 7 настай. Цэвэр англи үүлдрийнх.

Баримт:2 Уг ажнайг дааган настай байхад нь дэлхийд алдартай “Keenland”-ын дуудлага худалдаанаас Монгол Улсын тод манлай уяач Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар шинжиж  авч байжээ. 

Баримт:3 "Breeders cup 2015" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртсэн. 

Баримт:4 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагнал болох нэг сая долларыг эзэндээ авчирсан.

Баримт:5 "Mongolian Saturday"-гийн эцэгийг “any given saturday” буюу монголчилбол "нэгэн бямба гараг", харин эхийг нь “miss hot salsa” буюу орчуулбал "хатагтай халуухан салса" нарийн үр төл ажээ.

 

 

А.Түвшин

эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ