Чөлөөт бөхийн холбоо 2017 оны шигшээ багийн тамирчдыг зарлахад Дэлхийн хошой аварга С.Батцэцэг болон ОУХМ Э.Сумъяа ОУХМ Ш.Түмэнцэцэг нар өөрийн хүсэлтээр нэрээ татаж авсан. Тэдний хувьд 2024 оны олимпд амжилт гаргах дүү нараа урамшуулах, хурцлах зорилготой ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан юм.
Харин дэлхийн аварга С.Цэрэнчимэд, ОУХМ П.Орхон нар мөн шигшээ багаас гарах хүсэлтээ илгээгээд байсан. Тэгвэл тэдний хувьд шигшээ багаас бүр гарахгүй бөгөөд албан бус шигшээ багт орж бэлтгэл цугларалтад бүрэн хамрагдах ба цалин авахгүй л болохоос шигшээ багийн тамирчин хэвээрээ үлдэхээр болжээ.
А.Түвшин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250