Шатрын спортоор хичээллэж чамгүй олон амжилт гаргаж, өсвөр үеийнхэн болон оюутан залуусын зөв үлгэр жишээ болж яваа Э.Хулан гэдэг охинтой өрнүүлсэн богино ярилцлагаа уншигч танаа сонирхуулъя:
Тэрээр 2016 оны Спортын онцлох хүнээр МҮОНРТ-д ярилцлага өгч байсан авьяаслаг, чадварлаг өдгөө амжилттай яваа залуу тамирчин юм.
-Сайн байна уу? Ойрд ямар тэмцээн уралдаанд оролцож ямар амжилт гаргасан бэ?
-Сайн байна уу? Ойрд тэмцээн уралдаанд оролцоогүй. Удахгүй бол шатрын тэмцээнд оролцоно.
-Та гаргаж байсан амжилтуудаасаа сонирхуулбал?
-2016 оны 5- сард МҮОНРТ-ийн спортын онцлох хүнээр орж байсан.
Шатрын спортоор 2007 оноос хойш хичээллэж эхэлсэн.
2015 оны Монголын оюутныUniversiad наадмын аварга,
2016 оны Сонирхогчдын дэлхийн аваргын эрэгтэй, эмэгтэй ангилалын тэргүүн байр
Насанд хүрэгчдийн улсын аваргын шагналт 5-р байр
Насанд хүрэгчдийн түргэн тоглолтын улсын аваргын 2-р байр
Өсвөрийн улсын аваргын мөнгө, хүрэл медальтай
Өсвөрийн түргэн тоглолтын улсын 4-дэх удаагийн аварга
Хүүхдийн их наадмын мөнгөн медаль гэх мэт улс, хот, дүүрэг, нэрэмжит тэмцээний нийт 50 гаруй медальтай

-Таныг ажилтанд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн хэн байв?
-намайг ажилтанд хүрэхэд нөлөөлсөн хүн бол мини аав болон гэр бүлийнхэн минь.
Хамгийн анхны тэмцээн сургуулийн шатрын аварга шалгаруулах тэмцээн байсан. Энэ тэмцээнд орж байхдаа мад мэддэггүй байлаа./инээв/ Гэхдээ ороод түрүүлж аварга нь болсон.
Шатрын аварга болсондоо их л баярлаж урамшиж байсан. Цаашдаа шатрын спортоор улам сайн хичээллэж амжилт гаргах эхлэл минь болсон доо.

- Ирээдүйд шатрын спортоороо өөр ямар амжилт гаргахыг хүсдэг вэ?
-Мэдээж хүсэл мөрөөдөл их байгаа.
Үүний нэг бол Шатрын “Оргил” цол болох “Их мастер” цолыг хүртэх. Энэ цолыг авч аав ээжийгээ баярлуулах бол миний мөрөөдөл.


-Багийнхаа хөгжилтэй дурсамжаасаа ярихгүй юу?
-Манайх ам бүл тавуулаа амьдардаг.
Би багадаа их сахилгагүй хүүхэд байсан. Эрэгтэй хүүхдүүдтэй зодолдоно. Дургүй хүргэсэн гээд дээд ангийнхаа ах нарыг хааяа зодно./Инээв/
ямар сайндаа сургуулийнхаа Ким Ду Хан нэртэй байхав. Бага ангидаа эрэгтэйчүүдийн гуравдугаар атаман байлаа. Гэхдээ дунд ангид ороод гайгүй болсон.

-Залуу хүний хувьд хүн ер нь залуучууд яаж зөв амьдрах ёстой гэж боддог вэ?
Амьдралын нарийн ширийн зүйлсийг одоохондоо сайн мэдэхгүй байна. гэхдээ “хүн алдаж болно” гаргасан алдаагаа дахиж давтаж болохгүй байх нь илүү чухал гэж боддог. Гаргасан алдаанаасаа суралцаж, сургамж авч цаашдаа алдаа гаргахгүй явах нь амьдралын хамгийн том ухаарал ч гэж боддог.
Өдийг хүртэл өсгөж том болгосон эцэг эхийнхээ ачийг хариулах гэдэг бас нэгэн амьдралын утга учир. Хүн хэзээ ч эцэг эхийнхээ ачийг хариулж чаддаггүй гэдэг. Гэхдээ аав ээжийнхээ санааг сэтгэлийг зовоохгүй, нийгэмд зөв хүн болж зөв амьдарна гэдэг эцэг эхийнхээ ачийг өчүүхэн ч гэсэн хариулж байна гэж ойлгох хэрэгтэй.
Цаашлаад эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж чаддаг мундаг залуучууд олон байгаасай гэж хүсдэг. Хамгийн гол нь амьдралын төлөө тууштай тэмцэж чаддаг залуучууд олон байгаасай.
-Ямар мэргэжилтэй вэ?
-Багш дасгалжуулагч мэргэжилтэй.
Ерөнхий боловсролын сургуулиа “Монгены цогцолбор” сургуульд сурч төгссөн. Ахлах сургуулиа төгсөөд МУБИС-ийн Урлаг Биеийн Тамирын Сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн.
- Хувь хүний хувьд ямар үзэл бодолтой вэ?
-Амьдралыг өөдрөгөөр харах, ах захаа хүндлэх үзэл бодлыг дээдэлдэг.
Миний гэр бүл, хайртаа дотнын бүх хүмүүс бол миний хамгийн эрхэм зүйл минь юм.
Өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч бай. Хэний ч өмнө шударга байж өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг. Би, чи, та хэзээ ч дахин давтагдашгүй учир өөрийнхөөрөө байхыг үргэлж эрхэмлэдэг.
Миний амьдралдаа мөрддөг нэг зарчим байдаг. Тэр бол “Хүний итгэлийг олж авсан л бол хэзээ ч битгий алд”.

-Сайн шатарчин болох хүсэлтэй ирээдүйн дүү нартаа юу гэж зөвлөмөөр байна?
Ирээдүд мундаг тамирчин эсвэл шатарчин болохыг хүсвэл: Зорилго тавь, түүнийхээ төлөө хөдөлмөрлө, шантрах үе гарсан ч битгий бууж өг гэж зөвлөмөөр байна.
Надад шатрын спортын нэг хэцүү зүйл бол удаан суухаар залхуу хүрэх байсан. Одоо бол сууж сурсан. Бэлтгэлээ хийж байхдаа чадахгүй зүйл гарч ирвэл их шантардаг байлаа. мөн тэмцээн уралдаан амжилтгүй оролцохоороо сэтгэлээр унадаг байсан. Гэхдээ энэ бол мэдээж тэмцээн. Нэг уралдаж нөгөө нь хожигддог зарчимтай. Тиймээс ялагдлаа хүлээн зөвшөөрч эндээсээ суралцаж улам дээшээ гарахын тулд улам сайн хичээх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Тиймээс ирээдүйн шатарчин дүү нар минь битгий шантраасай, алдаа гаргасан бол суралцаад яваасай гэж хэлмээр байна.
Эх сурвалж:Breakingnews.mn
Б.Оюунжаргал