Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "Дюссельдорф гран при-2017" тэмцээн өнөөдөр Германы Дюссельдорф хотод эхэлнэ.
Тус тэмцээнд 52 орны 380 жүдоч /эрэгтэй 224, эмэгтэй 156/ оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас “Рио-2016” олимпийн наамдмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй шилдэг жүдочид өрсөлдөнө.
Сонирхуулахад тэмцээнийг зохион байгуулагчид манай шилдэг жүдоч Д.Сумъяагийн зургийг постертоо ашиглажээ.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
ЭРЭГТЭЙ:
60 кг: Г.Болдбаатар, Д.Амартүвшин
66 кг: Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
73 кг: С.Баяртүвшин
81 кг: Б.Алтансүх, Б.Гаажадамба
90 кг: Б.Бат-Эрдэнэ
ЭМЭГТЭЙ:
48 кг: Э.Гэрэлмаа
52 кг: Ч.Аззаяа
57 кг: Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250