...
...

Сүхбаатарын Альянс Тех баг хожил авлаа

Өэөөдөр 21-н аймгийн аварга шалгаруулах Үндэсний Лигийн тэмцээний Зүүн бүсийн аваргын төлөө цувралын 5 дахь тоглолтонд Сүхбаатар Альянс Тех баг хожил авлаа.

Тоглолт эхнээсээ плэй-оффын маш ширүүн уур амьсгал дор эхэлсэн ба тоглолтын эхнээс аль аль багууд санаачлагыг авхыг оролдож байв. Улмаар хоёрдугаар үеийн эхнээс Сүхбаатар Альянс-тех баг тоглолтонд тэргүүлээд эхэлсэн ба багаараа маш жигд гайхалтай тоглолтыг үзүүлж цуварлын 5 дахь тоглолтонд хожил байгуулсан юм.

Сүхбаатар Альянсетех багаас Э.Дөлгөөн 16 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 6 ашигтай дамжуулалт, 3 хаалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Carl Blair 18 оноо, 10 ашигтай дамжуулалт, Энхтөр 17 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 6 бөмбөг таслалт, Г. Цэнгүүнбаяр 14 оноо, 9 самбараас бөмбөг авалт, Батзолбоо, Kim Chom IL нар тус тус 12 оноо, Marvell Harris 9 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 3 хаалт гүйцэтгэн багаараа тун жигд тоглолтыг үзүүлэн ээлжит ялалтаа байгууллаа.

Мөн тоглолтонд нэгэн сонирхолтой үзүүлэлт гарсан нь Сүхбаатар Альянс-тех баг бүх үзүүлэлтээр Эрдэнэт Икон багаас илүү байсан байна. Тэд багаараа 49%-тай довтолж, 62 самбаараас бөмбөг авалт гүйцэтгэж, 38 ашигтай дамжуулалт, 20 бөмбөг таслалт, 8 хаалт 23 бөмбөг алдалт хийсэн байна. Харин Эрдэнэт Икон багаас багаараа 30%-тай довтолж, 52 самбраас бөмбөг авалт, 16 ашигтай дамжуулалт, 13 бөмбөг таслалт, 3 хаалт, 30 бөмбөг алдалт хийсэн нь хожигдох гол шалтгаан байлаа. 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Оюунжаргал

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ