...
...

Хонины ноос хяргалтын тэмцээнд Монгол залуу анх удаа ороод...

Уламжлал болгон Шинэ Зеланд улсад жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах 40 дэх удаагийн тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн Булган аймгийн иргэн Ч.Энхнасан оролцлоо. Тэрээр ноос хяргагч машинтай ганцаарчилсан ангиллын төрөлд, нийлбэр дүнгээр 30 дугаар байрт шалгарчээ.

Тус тэмцээн нь Шинэ Зеландын өмнөд аралд нийт 4 өдрийн турш үргэлжилсэн байна. Тэмцээнд дэлхийн 31 орны 300 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээн гараар болон машинаар ноос хяргах гэсэн 2 төрөлд явагддаг бөгөөд тэмцээний ялагчийг тодруулах гол үзүүлэлт нь ноос хяргах хурд болон чанарыг харж, харгалзах оноог өгөх юм.

Тэмцээнд нийт 4500 гаруй хонийг ашиглаж, ноосыг нь хяргуулахаар бэлтгэсэн байсан байна. Хэрвээ хонины арьс, маханд гэмтэл учруулбал, торгуулж  онооны дүн буурдаг аж. Ноос хяргагч машинтай ганцаарчилсан төрөлд Шинэ Зеландын иргэн Жон Коркпатрик 20 хонийг 17 минут 22 секундын хугацаанд хяргаж, 2017 оны хонины ноос хяргах дэлхийн аваргын тэмцээнийг тэргүүлсэн байна.

Ч.Энхнасангийн эцэг эх нь малчин аж. Харин түүний эхнэрийг  Зои гэдэг бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг аж.

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)

Онцлох мэдээ