Монголын шигшээ багийг 5:1-ээр хожиж байсан Зүүн Тиморын булхай илэрчээ. Үндэсний шигшээ багтаа Бразил тоглогчдыг хуурамч төрсний гэрчилгээ ашиглан тоглуулж байсан Зүүн Тиморын булхай илэрч 2023 оны Азийн Цомын Тэмцээнээс хасагдлаа.
Нийтдээ 12 Бразил тоглогчид хуурамч төрсний гэрчилгээ олгон 2019 оны Азийн Цом, 2018 оны ДАШТ-ий шалгаруулалтын тоглолтуудад оролцож байсан Зүүн Тиморын луйврыг илчилснээ Азийн Хөлбөмбөгийн Холбоо өчигдөр буюу Баасан гарагт зарлажээ.
ФИФА мөн энэ мэдээллийн дагуу 2015 оны гурваас аравдугаар сарын хооронд болсон ДАШТ-ий урьдчилсан тоглолтуудыг шалгахаар болсон байна.
Португаль хэлээр ярьдаг Зүүн Тимор нь ФИФА-гийн чансаагаар 211 орноос 191-д жагсдаг юм.
Нэгэнт 2018 оны ДАШТ-ээс хасагдсан байгаа Зүүн Тиморыг 2022 оны шалгаруулалтад оруулах эсэхийг ФИФА одоо шийдэх ажээ.
Азийн Хөлбөмбөгийн Холбоо 2012 оны зургаадугаар сараас 2016 оны долдугаар сарын хооронд болсон 29 тоглолтын үр дүнг хүчингүй болгож, $20,000-аар Зүүн Тиморын багийг торгох болсон байна.
Эх сурвалж: http://flapship.com/
Б.Янжиндулам
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250