...
...

С.Ням-Очир зодог тайлан дасгалжуулагч болов

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, шилдэг жүдоч Сайнжаргалын Ням-Очирын зодог тайлах ёслол өчигдөр болж өнгөрсөн билээ.

Шилдэг жүдоч маань тамирчны замналаа дуусгаж, өнөөдрөөс эхлэн дасгалжуулагчийн албанд шилжиж байна.

Тэрбээр "20 гаруй жил жүдо бөхийн спорттой холбогдлоо. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ болон ханьдаа, хүүдээ хамгийн сайн сайхныг хүсье. Сүүлийн 10 гаруй жил нэг гэр бүл шиг минь байсан багийнхандаа, багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Өнөөдөр би тамирчны карьераа дуусгаж байгаа ч албан ёсоор дасгалжуулагчийн албанд шилжиж байна. 

Жүдогийн спортын хөгжлийн төлөө хичээн ажиллах болно. Та бүхэндээ баярлалаа" гэсэн үгийг түүнийг дэмжигч, багш, дасгалжуулагч, жүдогийн гэр бүлийнхэндээ хандан хэлсэн юм.

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Онцлох мэдээ