...
...

Д.Отгондалай, Э.Цэндбаатарын "цуст" тулаан

ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн ширүүхэн өрсөлдөөнтэй болж өнөөдөр /2017.01.16/ өндөрлөлөө.

Зургаан өдрийн турш /2017.01.10-15/ Спортын төв ордонд болсон УАШТ-д 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.

Энэ жилийн улсын аваргад эрэгтэйчүүдийн 60 кг-ын тулаанууд хамгийн их анхаарал татаж байлаа. Учир нь энэ жинд "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, "Рио 2016" олимпийн наадмын шагналт V байрын эзэн Э.Цэндбаатар нарын шилдэг тамирчид багтсан юм. 

Тэдний хувьд учраа бүрээ ялсаар шигшээ тулаанд шалгараад байсан. Өнөөдөр болсон шийдвэрлэх тоглолтод шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар 3:2 онооны харьцаагаар ялалт байгуулж, улсын аварга цолыг хүртлээ.

Өмнө нь 60 кг-ын улсын аварга цолыг Д.Отгондалай эзэмшдэг байсан юм. Харин энэ Э.Цэндбаатар аваргыг давж, аварга болсон юм.

Тоглолтын үеэр тамирчдын хөмсөг задарснаар эмчийн тусламжийг 4-5 удаа авсан юм. Э.Цэндбаатар жин өгcөж тоглон, аварга цолыг хүртлээ. Түүний хувьд дараагийн олимп, ДАШТ-д хүчтэй өрсөлдөгч байх бүрэн боломжтой байна. Дэлхийд мэдрэмж, хурд хүчээрээ гайхагдаж буй Д.Отгондалайтай энэ тэнцүү өрсөлдлөө.

60 кг:

Алтан медаль: Э.Цэндбаатар /Сүлд/
Мөнгөн медаль: Д.Отгондалай /Хилчин/
Хүрэл медаль: О.Батхүү /УБ про/, Ц.Пүрэвсүрэн /Хангарьд/ нар тус тус хүртлээ.

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ