...
...

86 настай өвөө чихэр зарж хүү, бэрээ ТЭЖЭЭДЭГ БАЙЖЭЭ

Сөүл хотын метроны Сувон буудал дээр 16 жилийн турш чихэр зарж буй өвөөгийн амьдрал олон хүмүүсийн анхаарлыг татаж байна.

Өчигдөр SBS телевизийн нэгэн нэвтрүүлгээр тэрхүү өвөөгийн тухай сурвалжлага гарчээ.

Тэрээр өвлийн хүйтэн, зуны халуунд бүтэн өдөр гадаа суун, зарсан чихрийнхээ орлогыг хамт амьдрах 50 настай хүү болон бэрдээ өгдөг байжээ.

Чихрийн шижин өвчтэй учраас ажил хийлгүй гэртээ суух хүү, тахир дутуу гэгдэх бэр нь өвгөний өгсөн мөнгөөр таксинд сууж, архи ууж, төрөл бүрийн дугуйланд хамрагдан чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан аж.

Энэ нь нийт телевиз үзэгчдийг маш ихээр цухалдуулсан аж.

Хэдий өвчтэй ч гэсэн хөгшин настай ааваараа тэжээлгэж байгаа гэр бүлийн хоёроос өвгөнийг салгаж, улсын асрамжийн газарт хүлээлгэн өгөх ба түүнд шаардлагатай 30000 хүний гарын үсэг цуглуулах ажлыг өнөөдөр эхлүүлсэн байна.

Түүнчлэн томоохон компанид ажилладаг ач хүү нь өвөөгөө харж туслах ямар ч боломжгүй гэж мэдүүлжээ.

Харин бэр нь “хадам аав чихэр зарахгүй бол 10 воны ч орлогогүй болж амьдрах боломжгүй болно” гэсэн байна.

Чихэр зардаг өвөө энэ жил 83 настай. Түүнийг гэртээ амарч байх насандаа 16 жилийн турш гадаа ажиллаж байгааг огт анхаараагүй Нийгмийн хамгааллын ажилтнуудад ч хариуцлага тооцохоор шалгаж байгаа аж.   

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)

Онцлох мэдээ