...
...

Монголоос очсон “цагаач” шувууд хятад тариачдыг хүндрүүлж байна

Урд хөршийн Цяньси мужийн нутагт байрлах Поянг нуурт жил бүр Монгол, Сибирээс нүүдэллэж ирсэн 700 мянга гаруй шувуу өвөлждөг юм байна. Тус нутгийг зорьсон шувууд тэндхийн иргэдэд ихээхэн хүндрэл учруулж эхэлжээ. Эдгээр шувууд “мөрөөрөө” өвөлжчихөөд явахын оронд нутгийн тариачдын талбай руу орж, үр тариаг нь идэж сүйтгэдэг гэнэ. Жил бүр цагаач шувуудын довтолгоонд өртөж хаширсан тариачид хууль бус ан агнуурыг цэцэглүүлэх болсон учир төрөөс энэ жил анх удаа нөхөн төлбөр өгөхөөр болжээ.

Будааны тариалангаа шувуудад идүүлж хохирсон тариачин эр Тао Венге анхдагч болж, 1200 юанийн нөхөн төлбөр авсан байна. Засгийн газраас энэхүү хөтөлбөрт 50 сая юань төсөвлөсөн бөгөөд нуурын ойр орчимд амьдардаг 10 000 тариачин хохирлоо багадуулах аж.        

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ