...
...

УИХ-ын гишүүн Г.Уянга хоригдсон ээжийг эргэхээр Ганц худаг руу явжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах эмэгтэйчүүдийг хорьсон асуудал өнгөрөгч долоо хоногт гарсан билээ. Хоригдсон эмэгтэйчүүд хөхүүл бөгөөд ой гарантай нялх хүүхэдтэй юм. Гэвч үүнийг харгалзаж үзэх хууль, хяналтын байгууллага байсангүй.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянга энэ хэргийн тухай "Ой 4 сартай хүүхэдтэй ээжийг хорьжээ. Хэргийн учрыг би мэдэхгүй юм, ямар ч байсан хөхнөөсөө гараагүй хүүхдийг хоолгүй, ээжгүй болгож байгаа нь хэтэрхий хүнлэг энэрэнгүй биш байна. Намайг ч бас төрөөд 7 хонож байхад цагдаа нар хаалга эвдэн гэрт дайран орж ирж барьж хорихоор завдаж байсан харгис үеийг санаж чимээгүй байж зүрхлэхгүй нь. Одоо аав нь хүүхдээ хөхүүлэхээр ганц худаг дээр байгаа сурагтай. Яг одоо хорих руу гарлаа" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (26)

Онцлох мэдээ