...
...

5 хувийн зээл энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжинэ

Засгийн газар өнгөрөгч баасан гарагт хуралдсан ээлжит бус хурлаар ипотекийн зээлийн хүүг бууруулах тухай журмыг гаргасан. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан юм.
Үүнд Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцуудаас худалдан авбал ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломжтой, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Иргэдээ алагчилсан дээрх шийдвэрээ эрх баригчид эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл  журамд заасан нөхцлийн дагуу энэ сарын 15-ны өдрөөс таван хувийн хүүтэй зээлийг олгож эхлэхээр болжээ.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ