...
...

"Найман хувийн хүү хангалттай бага гэсэн үг"

Он гарсаар олны дунд орон сууцны 5 хувийн хүүтэй зээлийн тухай яриа хүчээ авч байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд энэ зээл олгогдох боломжтой, боломжгүй гэх мэдээлэл түгэх болов. Тэгвэл энэ асуудал дээр Монгол банкны ахлах эдийн засагч “Манай улсаас эдийн засгийн чадамжийн хувьд хавьгүй өндөр, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын Моргейжийн зээлийн хүү 6 хувьтай байдаг. Харин Монгол Улсын хувьд өнөөдөр 8 хувьтай явж байна. Энэ бол хангалттай бага гэсэн үг. Энэнээс доошоо буулгахыг оролдож байгаа нь бидний эдийн засгийн нөөц чадавх, боломжоос тэс өөр зүгт явж байгаа, тэс өөр зүйл ярьж байгаа гэсэн үг. Гэхдээ үүнийг өнөөдөр ямар нэгэн байдлаар хийх гэж байх шиг байна л даа”  гэсэн тайлбарыг телевизэд өгчээ. Түүний ярьснаар бол манайх шиг эдийн засагтай улс орон моргейжийн зээлийг 5 хувьтай болгох боломжгүй гэсэн үг аж.

С.Баяр

Эх сурвалж: breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)
  • таван хувь байна уу найман хувь байна уу тэр наян кв. метрээ Нэмээд өгалдөө наян есөн кв метр байр авмаар байна.

  • ахлах эдийн засагч гуай 8- ийгаа төлж чадахгүй байхад бага бна гэж юу гуцаад байгаа ард түмэнд өндөр байна чамдл бага байхдаа эдийн засагаа ийм болгосон баячууд юу ч мэдэхгүй ш дээ

  • Zeelee taviachee 100,mkv gesen yasan be bayanselengee ta hudlaa heljee 1,6% zeeltei hvnd bnashvvdee

  • Mongol bank baga huwiin huutei zeel ogch chadahgui bol Hyatadiin bankiig oruulchiwal deer yum bna doo

  • Сарын 5% жилийн 8 андуураад байна!!!

  • Ард түмнээ бодсон шийдвэрт гаргах бүрийд элдвээр муулдаг хогийн зангаа зарим этгээдүүд татвал дээр дээ. Ху-гийн даалгавраар л боргож байгаа хэрэгдээ.

Онцлох мэдээ