Олон улсад 500 сая ам.долларын бонд гаргах талаар Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Канадын Торонто хотод болж байгаа Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улс "Уул уурхайн форум" зохион байгууллаа.
Сангийн сайд Б.Болор уулзалтын үеэр олон улсад 500 сая ам.долларын бонд гаргаж магадгүй талаар мэдээллээ. Тэрбээр "Энэ асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт Вашингтон болон Торонто хотноо уулзалт зохион байгуулсан. Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргана" гэж онцолжээ. Харин “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Компанийн бүтцээ шинэчлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын зээл авахаар болсон” гэж мэдээллээ. Мөн засаглалыг сайжруулах, худалдан авах ажлын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтрахаар ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж:Breakingnews.mn
Д.Дугтуй
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250