Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг таван хувь болгон бууруулах тухай асуудал сүүлийн үед ихээр яригдаж байна. УИХ-ын дарга З.Энхболд орон сууцны зээлийг таван хувь болгох боломжтой хэмээн мэдэгдсэн. Гэвч түүний энэхүү мэдэгдэл нь хэтэрхий популист амлалт бөгөөд зээлийн хүүг ингэж бууруулах нь эргээд эдийн засагт хор хөнөөлтэй болохыг зарим улс төрч, эдийн засагч нар хэлж буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ипотекийн 5%-ийн хүүтэй зээл гэдэг бол үндсэндээ таван хувийн хүүтэй зээл л өгнө гэсэн үг шүү дээ. Таван хувийн хүүтэй мөнгийг өнөөдөр Монголд ер нь хэн өгөх юм бэ. Ямар тийм банк байна. Таван хувийн хүүтэй зээл өгчихөж чадах ямар газар байна. Тийм банк байна уу, гараа өргө дөө, байхгүй шүү дээ. байхгүй" гэв. :
С.Баяр
Эх сурвалж:breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
yasan ih ard tumneeree togloj huurch hanadaggui humuus we.