...
...

О.Орхон: Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 960 сая төгрөг

Монголын банкны холбооны тэргүүн О.Орхоны телевизээр ярьсан нэгэн яриа олны анхаарлыг татаад байна. Тэрбээр саяхан TV5 телевизээр                         "Арилжааны банкуудын муу зээлийн  хэмжээ 7,6 хувьтай байна гэж Төв банкнаас мэдээллээ. Энэ бол 960 тэрбум төгрөг. Ийм их хэмжээний алдагдалд банкууд орчихсон явж байна. Үүнийг яагаад ярихгүй байна вэ. Энэ чинь цаанаа хадгаламж эзэмшигчдийн 960 тэрбум төгрөг зээлээ төлж чадахгүй байгаа хүмүүсээс болж байхгүй болсон байна гэсэн үг" хэмээн ярьсан юм. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед банкны салбар эрсдэлд орвол нөхцөл байдал улам хүндрэх нь гарцаагүй юм.

С.Баяр

Эх сурвалж: breakingnews.mn. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ