...
...

"Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн бүртгэл 20 хоногоор сунгагдлаа

Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор  батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд  2015-2021 оны хооронд нийслэлд 16 мянган өрхийг, орон нутагт 4 мянган өрхийг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна гэж тусгасан байдаг.

Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг өнгөрсөн долоо хоногт баталсан.  Ингэснээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч  болох ТОСК  нь  мөн гүйцэтгэх дотоод журмаа баталж өнөөдрөөс иргэдийн материалыг хүлээж авна гэж мэдэгдэж байсан ч хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 20 хоногоор сунгагдсан байна.

Үүний гол шалтгаан нь орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаатай холбоотой. Мөн хөтөлбөрийг гардан гүйцэтгэх ТОСК-ийн хэрэгжүүлэх журмыг эцэслээгүй байгаатай холбоотой гэсэн тайлбарыг өглөө. Гэхдээ цаг хугацаа алдалгүй гуравдугаар сарын 15-наас бүртгэл эхэлнэ гэж  мэдэгдлээ.

Ш.Адъяама

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ