Монгол банк нэгдүгээр сарын банкуудын ипотекийн зээлийн тайланг танилцууллаа. 2016 оны 1 дүгээр сард нийт 387 зээлдэгчид 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3434.8 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 77226-д хүрчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 24.9 нэгж хувиар тус тус буурсан байна.
Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 49.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 68.2 хувиар тус тус буурсан байна.
Тайлант сард нийт 387 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 256 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”- ийн зээлд, 131 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. 2016 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 77226 иргэн ипотекийн зээлтэй байгаагаас 56031 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 19253 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд, 1942 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагджээ.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Эрин цагийн дуудлага : Хайгаад үзээрэй Монголчуудаа!!!!!!!!!!!!!!!!