Хүмүүс бид цаг хугацааг мөч секундээр урсан өнгөрөхөд үл анзаардаг шигээ уудаг ус рашаанаа хувин сав битгий хэл хэдэн мянган тонн тонноор нь хараа хяналтгүй, эмх замбараагүй хэрэглэх байдлаа нэгэнт хэвийн үзэгдэл болгожээ. Гэтэл алтыг өөдөс өөдсөөр нь түүж, цэн тунгаар нь үнэлж түүний төлөө юу ч хийхээс буцдаггүй болсон гэхэд болно. Мэдээж амьд бүхний амин үндэс болсон ус эрдэнэ үгүй бол хүмүүн битгий хэл дэлхий, амьд ертөнц нэг хоног ч амьдарч чадахгүй. Уух усгүй үед тонн алт байсан ч хэрэгцээгүй болох биз. Тиймээс Монголчууд бид хээгүй байж болно. Харин хэнэггүй байдлаасаа салах цаг нэгэнт болжээ. Бид говийн бүсэд 500,0 шоо метр ус ашиглах боломжоор тооцвол жилийн хэрэглээний 50% ийг 2015 он, 60% ийг 2020 он гэхэд уул уурхай дангаараа эзэлж, 10 жилийн дараа нөөц нь шавхагдах бололтой. Гэтэл манай орны нийт усны нөөцийн хэмжээ 608.0 сая шоо метр ус бий бөгөөд гадаргын усны нэг кубд 100 төгрөг, гүний усны нэг кубд 150 төгрөг төлдөг гэнэ. Ер нь уул уурхайн усны төлбөр гэр хорооллынхоос зургаа дахин бага учир үнэгүй юманд нугасгүй гэдэг шиг аашилсаар нэг л өдөр хэдэн хуурай сайртай цөлжиж үлдэх вий. Түүнчлэн говийн аймгийн зарим сумынхан хэт холоос усандаа хүрдгээс хүн, малгүй харангадаж, туйлдах нь холгүй байна. Дээр нь нийслэлийхэн Сэлбэ, Дунд голоо ширгээж Туул голынхоо эсрэг дайн зарласан гээд эдгээр олон асуудлууд усны хомсдол нэгэнт хаалга тогшоод буйг сануулсаар байна.
Нэг долларын үнэтэй ус
Өнгөцхөн харвал зах зээлд шилжээд усаа савлаж зардаг болсон нь усны үнэ цэнийг мэдэрч сурсны илрэл гэлтэй. Цаана нь хэн дуртай, мөнгөтэй нь лиценз гэх нэрийн дор уул уурхай алт, эрдэнэс гэсээр уул ус, рашаан, гол мөрнийг минь дайны талбар мэт сүйтгэн, устгаж, ямар ч хяналтгүй эмх замбараагүй туйлж буй нь нүдэн дээрх бодит үйл явдал билээ. БОНХЯ-ныхан Монгол орны нутаг дэвсгэрийг 29 бүсчлэлд хувааж үнийн дээд доод хязгаарыг тогтоож журам гаргаснаар усны үнэ ОХУ болон БНХАУ-ын түвшинд дөхөж очно гэсэн боловч өнөөдөр ч үр дүнгүй л сууна. Иймд усны асуудлаас гарах “Гарц буюу шийдэл” бол усныхаа үнэ ханшийг алттай дүйцүүлэн тооцохыг санал болгож байна. Үнэгүй юманд нугасгүйн эсрэгээр “Үнэ цэнэ”-тэй зүйлийг эрдэнэ мэт хайрлан хамгаалдаг нийтлэг жишиг хүн төрөлхтний сэтгэлгээний анхны төлөвшил юм билээ. Өнөөдөр ус хамгийн ховорт тооцогддог Сингапур улсын нэг айл, нэг литр усанд 1$200ц үйлдвэр аж ахуйн нэгж 1$400ц төлдөг гэсэн. Тиймээс ядаж дээрх жишгээр нэг грамм алтны дөрөв хуваасны нэгтэй дүйцүүлэн нэг литр усны ханшийг тогтоох боломжтой юм.
Хэрэв нэг литр усны үнэ нэг доллар болчихвол. Хүн бүр уудаг усаа хэмнэхийг боддог болно биз ээ. Эндээс л усаа хэмнэх, үнэлэх, хянах сэтгэлгээг эхлүүлэх хэрэгтэй байна.
Хэмнэх ба хянах
Ингэж “Ус эрдэнэ”-ийг хэн их хэрэглэнэ тэр илүү ихийг төлөх буюу эрдэнэ гэж дээдлэх ёстой усныхаа үнэ цэнийг алттай дүйцүүлэн тогтоосон нөхцөлд алт, мөнгөндөө хайртай хүмүүс усаа хэмнэх хэрэгтэй гэсэн ойлголтыг ухамсартаа суулгах биз ээ. Харин дээр нь литр усанд 15-хан мөнгө төлдөг байхдаа хулгайн цооног ашигладаг байсан уул уурхайнууд зүгээр суухгүй нь ойлгомжтой тул үнэ, цэнэтэй болсон усны хяналтаа сайжруулахад анхаарч нутгийн иргэдийг эдийн засгийн аргаар урамшуулж усаа хамгаалах, Олон улсын туршлагыг ч нэвтрүүлэх хэрэгтэй юм. Үйлдвэр, уул уурхайн хэрэглэх литр усны үнэ грамм алттай тэнцэж байвал тэд мөнгөө ч хэмнэнэ, усаа ч хэмнэх нь ойлгомжтой. Усаа хайрлах, хэмнэх түлхүүр бол алт, тэдний түрүүвчин дэх мөнгөө хэмнэх бодлого нь усны тоолуур болох нь 1998 онд орон сууцанд амьдардаг нэг иргэн хоногт 450 литр ус хэрэглэж байсан ч усны тоолуур тавьснаар 2011 онд 250 литр ус хэрэглэсэн гэх үр дүн юм. Харин уул уурхайнууд жилийн усны хэрэглээний 21% буюу 94 сая шоо метр усныг ямар ч хяналтгүйгээр зарцуулах болжээ. Энэ бол усны эсрэг гэмт хэрэг бөгөөд гүний ус нөхөн сэргээгддэггүй билээ. Тэгээд ч Говийн усыг судлаар дамжуулан ховх сорж буйг өнөөдөр хянах ямар ч боломж алга. Энэ мэт гүний усыг хулгайгаар татдаг, түүгээр зогсохгүй усан дээр улс төрждөг зэрэг асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй. Ийм учраас усны үнийг алттай дүйцүүлэн нэмэхийн зэрэгцээ хулгайтай тэмцэх “Усны цагдаа”-г усны цорго бүрт байрлуулах, гадаргын усны хуримтлал бүхий усан сан бий болгох, ус ашиглалтанд хяналт тавих зэрэг эрх зүй ч шаардлагатай байна.
Эх сурвалж: Breakingnews.mn
Д.Дугтуй
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Монголчууд ядарч байна, хямарч байна. Нэг ч үйлдвэр барихгүй байна. Өрхийн орлого нэмэгдэхгүй байна. Ядуурал нэмэгдэж дундаж давхаргын хүмүүс доошоо живж байна. Мөнгөтэй болохын тулд бусдыг харж бухимдаж байна. Мөнгө босгох олон санаа хайж байна. Жолооны үнэмлэх, гадаад паспорт, жишиг үнэ л гэнэ, зах зээл л гэнэ, татвар хураамж г.м Бидний ард түмэн хэцүүдэж байна. Байгаагаа барьж идэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болж. Иргэдийг орлоготой болгож байж э/з хөгждөг.
Зов сэдэвээр хондож усыг рекламдах хэрэгтэй хэзээд ус унэ цэнэтэй болно шуу монгол усгуй болвол яах бол устай байхдаа гадныханд идуулээд байгаа юм чинь энэ бол маш чухал асуудал хойшлуулж болохгуй эртхэн сануулж байхгуй бол монгол хун хожуу амаа барьдаг улс шуу дээ ажил хэрэг болгох хэрэгтэй
Uhaantai hun bol usaar uls tur hiij bolno doo udahgui usnii ezen noerholloo togtoondoo ???
Usnii reklam tv sain hiih heregtei usgui bol yuch hiij chadahgui shuudee bid Us bol altnaas unetei shuu
Ёстой зөв ойрын үед хэрэгжүүлэх хэрэгтэй. Ус байхгүй бол яах вэ? Хэдэн тн алт байгаад яах юм уултай биш? Энэ машин угаалгын газруудыг цөөлж угаасан усын буцаан ашигладаг болгох хэрэгтэй тийм биш бол хаах л ёстой юм даа? Ус бол амьдралын хамгийн чухал эрдэнэ шүү монголчуудаа