Монгол Улс "Дэлхийн хамгийн өрөвдөлтэй орнууд"-ын тоонд орох болсон шалтгаан нь ажилгүйдэл, архидалт, авлига, ядуурал, шударга бус байдал газар авсантай холбоотойг хүн бүр хүлээн зөвшөөрдөг боловч дорвитой алхам хийж чадахгүй өдийг хүрсэн билээ. Түүнчлэн өдөр тутам долларын ханш өсч инфляци өндөр хувьтай байгаагийн дээр Монгол Улсын экспортын эргэлт хэлбэлзэлтэй, Засгийн газрын санхүүгийн буруу бодлогын улмаас ойрын хугацаанд эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлд ороход тун ойрхон байгаа хэмээн саяхан дүгнэж байсан.
2015 оны эцэст микро түвшинд өрхийн зарлага, орлогоосоо давж, хуримтлал үүсгэх боломж хумигдсан нь орлого буурахтай зэрэгцээд өрхүүд хэрэглээгээ танаж эхэлснээр харагддаг байна. Тухайлбал сарын хэрэглээ нь 700 мянгыг давдаг өрхийн тоо буурсан байхад 700 мянгаас дооших хэрэглээтэй өрхүүдийн тоо бүлэг тус бүрт 1.4-3 хүртэлх хувиар нэмэгджээ. Сарын орлого нь 2.1 сая төгрөгөөс дээш өрхийн тоо өнгөрсөн оны эцэст 40 хувиар буурч, 36.8 мянга болсон байхад 300 мянга хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн тоо 33 хувиар нэмэгдэж, 135.5 мянгад хүрчээ. Өөрөөр хэлбэл 6 өрх тутмын нэг нь сард 300 хүртэлх мянган төгрөгийн орлоготой байгааг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээлсэн билээ. Эдийн засгийн энэ хүндрэлийн гол шалтгаан бол ажилгүйдэл 2015 онд ажилд орох гэж шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо 122.819 бөгөөд бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажилд орсон иргэдийн тоо 27719 байгаа гэнэ. Төсвөө хэмнэхийн тулд ихэнх аж ахуйн нэгж шинээр орон тоо гаргах дургүй, шинээр ажилд авсан ч хэд хоног ажиллуулж байгаад ямар нэгэн шалтгаан хэлж, хөлсийг нь өгөхгүй, халдаг зуршил тогтоод удаж байна. Ийм байдлаар хохирсон иргэд дахин ажил олж, хийх зориггүй болж гэрийн мухар сахиж, ядуусын эгнээнд шилжих тохиолдол их болжээ. Ажил олгогч эзэн, ажилтан хоёрын хоорондох үл анзаарагдам ийм харилцаа нийгэмд газар авч хүрээгээ тэлсээр байгааг жирийн иргэд өгүүлэх юм билээ. Мэргэжилтэн гэх хүмүүс анзаарсан ч өөрсдөө ажилгүй болохоос айж суудаг бололтой. 2015 онд 99.282 иргэн “ажил хайхгүй байгаа” гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагдсан нь ч үүнтэй салшгүй холбоотой байна.
Иймэрхүү байдлаас болж нэг цагийн цалингийн доод хэмжээгээрээ дэлхийд сүүл мушгиж буй нь Монгол Улс яах аргагүй дэлхийн хамгийн тарчиг орон болж байна. Мөн түүнчлэн Америкийн алдарт "Тайм” сэтгүүлээс гаргасан дэлхийн улс орнуудын амьдралын өртгийг харуулсан жагсаалтад Монгол Улс 103 дугаарт буюу "Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 орон”-ы тоонд багтаж эхэлсэн гээд сүүл мушгисаар л байна. Энэхүү жагсаалтад Бермуд, Багам, Хонконг, Швейцарь, Гана, Норвеги, Исланд, Кувейт, Сингапур, Монгол багтжээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Д.Дугтуй
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Uudn nar haruulah yum bhgui boltol n bichij oilguulah n hend heregtei bdg yum bol?!?!?! neeh surjin ugeer uduun hatgagch bnadaa