Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоол батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд 2015-2021 оны хооронд нийслэлд 16 мянган өрхийг, орон нутагт 4 мянган өрхийг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна гэж тусгасан байдаг. Эхний ээлжинд ТОСК-ийн хөдөө орон нутаг болоод Улаанбаатар хотод барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болсон. Үүнээс нийслэлд 350, хөдөө орон нутагт 579 айл тус тус дээрх хөтөлбөрт хамрагдах боломжтой. Түрээсийн нэг сарын төлбөр нь нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон.
Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталж БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр албан ёсоор танилцууллаа.
Тус журамд Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/, Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна. Хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс энэхүү журмын хүрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг түрээслүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж болно хэмээн заажээ.
ТҮРЭЭСИЙН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;
- Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна.
ИРГЭНД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
- Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн
- Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
- Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
- Өргөдөл
- Орлого тодорхойлох баримт бичиг
- Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭД

Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
байрны сонголт нь хаана хаана байгаан бол
kk
Mmn