Өнөөдөр ГХЯ-ны Олон улсын эрхзүйн газрын дэд захирал Д.Билэгдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр БНХАУ руу мах экспортлож эхэлсэнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Бургастайн боомтыг өргөжүүлж, байнгын ажиллагаанд шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаар онцлов.

Бургастай боомтод болсон БНХАУ-д мах экспортлох үйл ажиллагааны нээлтэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 19-нд оролцож танилцсан талаар дурдав. Бургастайн боомтоор өмнө нь “Алтайн хүдэр” компани төмрийн хүдэр экспортолдог байжээ. Тус боомтын хил хяналтын байгууллагын 40 гаруй ажилчдыг орон сууц, цахилгаан, дулаанаар хангадаг байсан байна.
Гэтэл одоо олон улсын зах зээлд төмрийн хүдрийн үнэ буурсан учир уг компани олборлолт, экспортлох үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Ийм шалтгааны улмаас Бургастайн боомтын ажилчид орон сууц болон цахилгаан, дулаангүй болж, хэвийн ажиллах боломжгүй болсон талаар энэ үеэр мөн мэдэгдлээ. Тиймээс Гадаад хэргийн сайд дээрх асуудлыг Боомтын үндэсний зөвлөлд танилцуулж, боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр зорьж байна.
Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ene teneg oros ulstai diplomat harilcaag ustgasan ter durak delgermaag huleez avahgui gene elbegdorz elchingee tatsan dain zarlasan ug yamar teneg ve