...
...

Зээлийн хүүг 0-4 хувийн хооронд тогтоовол алдагдал үүсэхгүй

Гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг “Улс төрийн тойм” сонинд  ярилцлага өгөхдөө “Ипотекийн зээлийг ТОСК дангаараа хариуцвал хүү буурна” гэж хэлжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ ипотекийн зээлийн тогтолцоо манайд буруу зохицуулалтаар явагдаж байгааг онцлохдоо “Хүн амынхаа орлогын түвшингээс хамааруулж ипотекийн зээлийн хүүг ялгавартай болгоё. Ингэхийн тулд өрхийн амьжиргааны түвшингийн судалгааг ашиглаж болно.  Ингэснээр бага орлоготой хэсэгт багтах иргэдийн ипотекийн зээлийн хүүг нэг хувьтай болгох боломжтой. Мөн Монгол банк гурав орчим их наяд төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгож арилжааны банкуудад өгдөг. Энэ мөнгийг илүү өгөөжтэй зарцуулах боломжтой” гэж анхааруулсан байна. 

Түүний хэлснээс авч үзвэл гэр хорооллын орон сууцны барилгыг хямд үнээр захиалж бариулан 30-40 хувийн ашигтай худалдвал илүү үр өгөөжтэй аж.  Ипотекийн зээлийн хүүг ингэж өсгөж чадвал зээлийн хүүг 0-4 хувийн хооронд тогтооход алдагдал үүсэхгүй юм байна. Ипотекийн зээл яг ломбардтай адил гэнэ. Ийм эрсдэлгүй зээлийг арилжааны банкууд болон МИК-ээр дамжуулах шаардлагагүй юм байна.

 

Б.БАЯРМАА

Эх сурвалж:  www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Арилжааны банкнаас ажлын байрны зориулалтаар авсан зээлийн хүүг бууруулж өгөөсэй гэж хүсч ба. Сарын 2% хүү хүнд тусч ба шүү

  • setguulche bichsen yuma erged neg unshda...ipotekiin zeeliin huug ingej usguj chadval zeeliin huug 0-4% -nd togtooj bolno..yugej oilgoh yum be?

Онцлох мэдээ